VII чуулган 5 сарын 7-ны Бямба гарагт Limkokwing University of Creative Tehcnology сургуулийн Лондон дах төв байранд амжилттай зохиогдлоо.
106 Piccadilly, London W1J 7NL

Энэ жилийн чуулга уулзалтын онцлогуудаас

  • Чуулганаар уламжлалт нийгмийн ухааны салбарын хэлэлцүүлгүүдээс гадна, Анагаах ухаан,  Математик - Мэдээллийн Шинжлэх ухаан - Инженерчлэлийн сэдвээр салбар хуралдаанууд зохион байгуулагдана.  Эдгээр салбарууд нь улс орны хөгжлийн суурь асуудлуудтай холбогдох сэдвүүдийг хөндөн хэлэлцэж, мөн эдгээр чиглэлээр мэрэгшиж ажиллаж буй гадаад улс орнуудад суугаа судлаач залуусаа танилуж байна.
  • Салбар тус бүрийг тухайн салбартаа эрдмийн зэрэг цол хүртсэн мэрэгжлийн судлаачид, Британийн Монголчуудын Холбооны Удирдах Зөвлөлийн гишүүдтэй хамтран зохион байгуулж байна.
  • Бусад улс орнуудаас илүү олон оролцогчид тухайлбал Герман, Голланд, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед зэрэг орнуудаас цахим хэлбэрээр болон биеэр ирж оролцож байна
  • Хамгийн олон буюу нийт  23 илтгэлүүд энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэх ба илтгэгч нарын 11 нь докторын зэрэгтэй, 7 нь докторын зэрэг хамгаалахаар суралцаж байна
  • Чуулга уулзалтад зориулан Монгол улсын засгийн газрын хэрэг эрхлэх газар, Ерөнхий сайдын дэргэдэх Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөлөөс цахим хэлбэрээр оролцож Засгийн газраас хилийн чанадад суугаа иргэдийнхээ талаар авч хэрэгжүүлж буй бодлогоос танилцуулна  
  • 2011 онд болох Үндэсний эрх чөлөөний 100 жилийн ойтой холбогдуулан Шинжлэх Ухааны Академийн Олон улс судлалын Хүрээлэнгийн Профессор, Түүхийн ухааны доктор О.Батсайхан “ХХ зууны Монголын түүх: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII богд Жавзандамба хутагт ба түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдэвт гол илтгэлийг чуулганы эхэнд нийтэд хандан тавина.
  • Дэлхийн 7 орны 10 гаруй оронд салбартай Малайзад төвтэй Limkokwing University of Creative Technology  Лондонгийн төвд эд өлгийн хамгаалалтын жагсаалтад байдаг өөрийн үзэсгэлэнт байраар тус чуулганыг ивээн тэтгэж, зохион байгуулах боломжийг олгож байна.

Бүтээлч Технологийн Лимкоквинг Их Сургууль нь энэ дэлхийн ирээдүй хойчийн эздэд  үлгэрлэн  манлайлахын  ур чадварыг,  соёл  иргэншлүүдийг ойлгон хүндлэх мэрдэмж  ухааныг,  үйл хэргийг гардаж бүтээхийн эв дүйг эзэмшүүлэх хүмүүнлэг  боловсролд чиглэсэн шинэ сургалтыг нэвтрүүлж байна.  
Лимкоквинг  нь Куала Лүмэд төвтэй 7 оронд 12 салбар бүхий даяан  дэлхийн сургууль юм.


Лимкоквинг –ийн Лондох дах байр нь хоёр зуу гаран жилийн түүхтэй уран барилгийн нэгэн шилээвэр бүтээл билээ.  Сургууль нь Лондонгийн төв алдарт Пикадилла-ийн гоёмсог барилгуудын хороололд оршдог нь оюутан сонсогчид ойролцоох буудлуудаас судалгаа шинжилгээгээ хийхээр эрдэм номын бусал газрууд руу  явахад нь  байрлалын үлэмж давуу байдлыг бий болгодог.

  • Чуулганыг Элчин Сайдын Яам, Цахим Өртөө Холбооны ХАШ төсөл, Ouyn Cashmere Ltd, Mongol Bridge. Mongol Pub,  Lingua Global,  Sonin.mn, иргэн Т.Индра, А Нямдорж, иргэн Б.Нямбаяр зэрэг байгууллага хувь хүмүүс ивээн тэтгэж хамтран ажиллаж байна. Мөн өөр бусад байгууллага хувь хүмүүс ч төрөл бүрээр ивээн тэтгэж хамтран ажиллахад бид бүхэн нээлттэй.
  • Энэ удаагийн чуулганд байгууллага хувь хүмүүс өөрсдийн үйл ажиллагаагаа чуулганы үеэр үнэ төлбөртэйгээр сурталчилан таниулах ажиллагаа өргөнөөр хийгдэх гэж байна. Тухайлбал Монголын бизнесийн ертөнцөд тэргүүлэх  үйл ажиллагаатай, олны танил MCS Group чуулганд оролцогсдод үйл ажиллагаагаа танилцуулж хөдөлмөрийн зах ажилуулна. Мөн Британид үйл ажиллагаа явуулдаг Lingua Global, UK Tour, Life Coach зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг сурталчилна.

Өнгөрснөө дурсаж, өнөөгийн чуулганаа дэмжих уулзалт боллоо

"Монгол орны хөгжилд" чуулганыг хамтран зохион байгуулалцаж, түүнд илтгэлээрээ оролцож, дэмжин тусалж байсан Британид ажиллаж амьдарч байсан Монголчуудын нөхөрсөг уулзалт,  удахгүй болох 6-р чуулга уулзалтад хандив өргөх ажиллагааг Улаанбаатар хотноо 4 сарын 16-ны Пүрэв гарагт Британийн Монголчуудын холбоо, Гэрэгэ Партнерс компаниас хамтран зохион байгуулагдлаа.

Уулзалтад 30 гаруй Монголчууд хүрэлцэн ирж Британид ажиллаж суралцаж байсан үеийн дурсамжаа сэргээж нэгэн оройг хөгжөөнтэй сайхан өнгөрөөлөө

Уулзалтад Засгийн газрын Хилийн чанад дах Монгол улсын иргэн, хуулийн этгээдийн эрх ашгийн хамгаалах, хамтран ажиллах зөвлөлийн ажлын хэсгийн дарга Ч.Энх-Эрдэнэ (зураг дээр зүүн гар талд) оролцож өөрийн албаны үйл ажиллагааны талаар, Цахим Өртөө Холбооны Удирдах Зөвлөлийн дарга Д.Сайнбаяр цахим өртөө сүлжээ болон цахим өртөө холбооны үйл ажиллагааны талаар танилцуулгууд хийв. Мөн Британийн Монголчуудын холбооны тэргүүн Д.Цэрэнбат уулзалтад зориулан Британиас мэндчилгээ ирүүлснийг тус холбооны гишүүн Д.Баатар уншиж танилцууллаа.

Уулзалтад орoлцогчдоос 6-р чуулганд зориулж 200 ам доллар 160 000 төгрөгийн хандив өргөснийг дуулгахад таатай байна. 


Уулзалтыг зохион байгуулагчид
Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулган Лондон хотын төв хэсэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд (106 Piccadilly, London W1J 7NL) 5 сарын 2-ны Ням гарагийн өглөөний 8:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн чуулган  Анагаах Ухаан, Нийгмийн Ухаан, Математик Мэдээллийн Шинжлэх Ухаан ба Инженерчлэл  гэсэн 3 салбараар хуралдаж Их Британи ба бусад улс орнуудад болон дотооддoo сурч ажиллаж буй иргэд, оюутнууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэлэлцүүлэг явагдана. Энэ жилийн чуулга уулзалтад Герман, Монгол, Польш, Финланд, Франц Швед зэрэг орнуудаас илтгэгчид биеэр болон цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлээд байна.

Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-өөс онлайн мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын засгийн газраас гадаадад суугаа Монголчуудынхаа талаар боловсруулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн Монгол улсын ШУА-н гишүүн, түүхийн ухааны доктор, О.Батсайхан “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагт болон түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдвээр нийтэд илтгэл тавина. 

Энэ удаагийн чуулган нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр салбар хуралдаанууд зохиогдож илтгэгчид нь зөвхөн Британи төдийгүй Герман, Голланд, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед зэрэг орнуудаас биеэр болон цахим хэлбэрээр оролцож  онцлог юм.

Та бүхнийг чуулганд хүрэлцэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхийг уриалж байна.  Мөн нийгмийн салбарт илтгэх хүсэлтэй хүмүүс chuulga@gmail.com хаягаар холбогдоно уу.

Хүрэлцэн ирэгсдэд цай, кофегooр үнэгүй үйлчлэхээс гадна Монгол номын худалдаа явагдаж, завсарлагаар Монгол пабнаас зууш, хоолоор үйлчилнэ.  Чуулганы төгсгөлд 17:30 цагаас “Бууж өгөх эрхгүй - 7 сарын 1” Монголын уран сайханы кино гарна. Тасалбарын үнэ £5.

Чуулганд оролцогсдод болон нийтэд зориулсан үдэшлэг зохиогдоно. Тасалбарын үнэ  £15

Чуулган зохион байгуулагдах сургууль нь хичээл сургалтын олон танхимуудтай төдийгүй эртний эд өлгийн жагсаалтад орсон барилга тул бага насны хүүхэд авчирахгүй байхыг анхаарна уу!

Чуулганыг Зохион Байгуулах Баг