VII чуулган 5 сарын 7-ны Бямба гарагт Limkokwing University of Creative Tehcnology сургуулийн Лондон дах төв байранд амжилттай зохиогдлоо.
106 Piccadilly, London W1J 7NL

Эрхэм хүндэт та бүхнийг “Монгол орны хөгжилд” сэдэвт VI чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Чуулган Лондон хотын төв хэсэгт байрлах Limkokwing Их Сургуулийн байранд (106 Piccadilly, London W1J 7NL) 5 сарын 2-ны Ням гарагийн өглөөний 8:00 цагаас эхэлнэ. Энэ удаагийн чуулган  Анагаах Ухаан, Нийгмийн Ухаан, Математик Мэдээллийн Шинжлэх Ухаан ба Инженерчлэл  гэсэн 3 салбараар хуралдаж Их Британи ба бусад улс орнуудад болон дотооддoo сурч ажиллаж буй иргэд, оюутнууд, эрдэмтэн судлаачдыг хамарсан өргөн хэлэлцүүлэг явагдана. Энэ жилийн чуулга уулзалтад Герман, Монгол, Польш, Финланд, Франц Швед зэрэг орнуудаас илтгэгчид биеэр болон цахим хэлбэрээр оролцохоор бүртгүүлээд байна.

Чуулганы эхэнд Монгол улсын Ерөнхий сайдын дэргэдэх “Хилийн чанадад суугаа Монгол улсын иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах, хамтран ажиллах зөвлөл”-өөс онлайн мэндчилгээ дэвшүүлэн, Монгол улсын засгийн газраас гадаадад суугаа Монголчуудынхаа талаар боловсруулж буй бодлого, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулна. Мөн Монгол улсын ШУА-н гишүүн, түүхийн ухааны доктор, О.Батсайхан “ХХ ЗУУНЫ МОНГОЛЫН ТҮҮХ: 1911 оны Монголын Үндэсний хувьсгалын удирдагч VIII Богд Жавзандамба хутагт болон түүний тухай түүх судлалд өгүүлсэн нь” сэдвээр нийтэд илтгэл тавина. 

Энэ удаагийн чуулган нь байгалийн шинжлэх ухааны чиглэлээр салбар хуралдаанууд зохиогдож илтгэгчид нь зөвхөн Британи төдийгүй Герман, Голланд, Ирланд, Монгол, Польш, Финланд, Франц, Швед зэрэг орнуудаас биеэр болон цахим хэлбэрээр оролцож  онцлог юм.

Та бүхнийг чуулганд хүрэлцэн ирж эх орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулахуйц хэлэлцүүлэг, яриа өрнүүлэхийг уриалж байна.  Мөн нийгмийн салбарт илтгэх хүсэлтэй хүмүүс chuulga@gmail.com хаягаар холбогдоно уу.

Хүрэлцэн ирэгсдэд цай, кофегooр үнэгүй үйлчлэхээс гадна Монгол номын худалдаа явагдаж, завсарлагаар Монгол пабнаас зууш, хоолоор үйлчилнэ.  Чуулганы төгсгөлд 17:30 цагаас “Бууж өгөх эрхгүй - 7 сарын 1” Монголын уран сайханы кино гарна. Тасалбарын үнэ £5.

Чуулганд оролцогсдод болон нийтэд зориулсан үдэшлэг зохиогдоно. Тасалбарын үнэ  £15

Чуулган зохион байгуулагдах сургууль нь хичээл сургалтын олон танхимуудтай төдийгүй эртний эд өлгийн жагсаалтад орсон барилга тул бага насны хүүхэд авчирахгүй байхыг анхаарна уу!

Чуулганыг Зохион Байгуулах Баг

No comments:

Post a Comment