VII чуулган 5 сарын 7-ны Бямба гарагт Limkokwing University of Creative Tehcnology сургуулийн Лондон дах төв байранд амжилттай зохиогдлоо.
106 Piccadilly, London W1J 7NL

Өмнөх чуулганд оролцогчид дэмжигчдээс ирсэн МЭНДЧИЛГЭЭНҮҮД

Сайн байна уу, Британий монголчуудаа

Та бүхэндээ энэ жил тохиож буй 1911 оны Монголын үндэсний хувьсгалын 100 жилийн ойн баярын мэнд хүргэж, чуулганы ажиллагаанд амжилт хүсье.

Монгол хүн бүхэн үндэсний түүхийн шинэ соргог, үнэн бодит мэдлэгээр өөрийгээ цэнэглэж, түүхээсээ сурч, сургамж авч, баялаг түүхээрээ бахархдаг байхыг хүсье.

Монголын төрийн Мэргэн сайд Амар абугайн хэлсэнчлэн Дэлхий хэмээн хэлэхийн өмнө Монгол хэмээн хэлж, дэлхийн хэл сурахын өмнө үндэсний хэлээ сайтар эзэмших учиртайг мэргэн оюунаа тунгаагаарай. Эс тэгвээс, даяаршиж буй орчлонд түүхээ мэдэхгүй улс, үндэстэний ирээдүй бүдгэрэх аюултайг санаж явахад илүүдэх юу.

Төрөлх нутгийн чинь хөгжилд та бүхний хувь нэмэр ямагт их гэдгийг санаж байхыг хүсье.
Эх нутгаасаа алс хол сурч, амьдарч буй та бүхний санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх болтугай.

Та бүхнийг гүнээ хүндэтгэн ёсолсон
Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн
Олон Улс судлалын хүрээлэнгийн түүхийн шинжлэх ухааны доктор,
профессор хэмээгдэх молхи судлаач
О.Батсайхан
__________________________________________________________________________________

Мэндчилгээ

Би одоогоос гурван жилийн өмнө "Алт бидний ирээдүй мөн үү" баримтат киногоо үзүүлж чуулганд интернетээр оролцсон юм. "Аливаа хурал цуглаанд оролцохын тулд явж очиж бөөн зардал чирэгдэл гаргахын шаардлагагүй болсон юм байна" гэдэг талаас нь нийтэд таниулж "Цахим өртөөгөө" ч бас сурталчилж байлаа. Надад ийм боломж олгосон тэр үеийн Лондонгийн хамт олондоо үргэлж талархалтай явдаг юм шүү.

Одоогийн энэ хуралдаанд оролцож буй та бүхэндээ ажлын өндөр амжилт хүсье.
Эх нутаг, ахан дүүсээ гэсэн мөнхийн гал сэтгэл зүрхэнд тань өнө мөнхөд ноцож байг.

Биологийн ухааны Др. Пүрэвсүрэн.

_______________________________________________________________________________
Мэндчилгээ
Odoogoos 2 jiliin omno mimii bie angliin khankhuugiin tugssun St-Andrewsiin university-ed neg semisteriin khugatsaagaar suraltsaj sudalgaa khiikh zavshaan tohioson bilee, ene yedee ner khuntei tus chuulgand oroltsoj iltgel tavikh bolomj garch, tsakhim urtuunii britanii salbariinkhantai taniltsaj bilee.


Als khol Anglid suugaa ch turulkh mongol orniikhoo tuluu setgel zurkh, ouyn ukhaan, erdem medlegee uralduuldag enekhuu chuulgand oroltsogchiddoo amjilt khusie.

Ta bukhnii hicheel zutgel, ermelzel, buhnii tsaana ekh nutgiin mini hogjil devshil saikhan ireedui baigaa gedgiig bitgii martaarai gedgiig helekhiig husch bn,
Amjilt khusie,

Visiting scholar, Tamir Chultemsuren
University of California, Berkeley, USA
_______________________________________________________________________________

Английн монголчуудын бахархал болсон чуулга-уулзалт
7 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа Монголын хөгжилд уулзалт чуулга уулзалт бол үнэхээр английн монголчуудын төрөлх эх орондоо хувь нэмрээ оруулж байгаа нэг сайхан арга хэмжээ билээ. Энэ чуулга уулзалт жилээс жилд өргөжин тэлж, хил хязгаар гатлан дуурсагдах боллоо. Долоон жилийн өмнө анх зохион байгуулагдсан энэ чуулга уулзалт бусад гадаадад байгаа монголчуудад үлгэр дууриалал болж чадсан.
Долоон жилийн өмнө хамтдаа анхны чуулга уулзалтад оролцож байсан хүмүүс одоо ч гэсэн холбоотой байдаг нь энэ чуулга уулзалтын бас нэг сайхан онцлог билээ. Энэ уламжлалыг ч та бүхэн хадгалж яваарай. Та бүхэндээ амжилт хүсье.

Х.Эрдэмбилэг. MONTSAME агентлагийн сэтгүүлч
_____________________________________________________________________

Британий Монголчуудын ээлжит чуулганд амжилт хүсэн оролцож буй эрхэм та нарынхаа амрыг эрж мэндчилж байгааг минь болгооно уу.
Та нарын нэгэн адил гадаадад амьдарч, ажиллаж, сурч байгаа олон хүн Монгол орноо хөгжүүлэх эрхэм зорилго өвөрлөж яваа билээ. Ийм хүмүүсийн санаа бодлыг чуулга уулзалтын уриан дор нэгтгэн зохион байгуулж байгаа Их Британи дах Монгол Улсын Элчин Сайдын Яам, Британийн Монголчуудын Холбоо, Цахим Өртөө Холбоо, Их Британи дах Монгол Оюутны Холбоодод талархалаа илэрхийлье.

Миний бие 2-р чуулганд оролцож байснаа эргэн харьцуулахад сүүл сүүлийн  чуулга уулзалтын цар хүрээ өргөжиж, хэлэлцүүлж байгаа асуудлууд гүнзгийрч байгаа нь илт байна. Оролцож байгаа хүрээ газарзүйн хувьд ч тэлсэн байна. Монголын засгийн газар ч гадаадад байгаа монголчуудынхаа асуудлыг хариуцдаг албатай болсон байна. Энэ бол бас нэгэн баярлууштай зүйл юм. Энэхүү албанд ажиллаж байгаа хүмүүс та нарын илтгэлээс хийх ажлынхаа чиглэлийг нарийн олж харж Монголын хөгжлийн бодлогод тусгаж чадваас энэ чуулга уулзалтын утга агуулга хийгээд хувь нэмэр ихсэх учиртай билээ.

Оюун ухаанаа уралдуулахаас гадна нэг нэгэнтнэйгээ дотно танилцах энэ сайхан боломжийг та нарт олгож байгаа чуулга уулзалтанд амжилт хүсэж та бүхэн сайхан хуран чуулах ерөөлийг дэвшүүлье.

Үүний тул Бонны Их Сургуулиас ёсолсон Др. Д. Баярсайхан

No comments:

Post a Comment